Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 1-нд иргэдээс нийт 70 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 31 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.40 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 27 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, … Continue reading Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна